Хөх Монгол Принтинг ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд COVID-19 өвчний эсрэг нэгдлээ
- By А.Амараа
- 25 Nov 2020
- Commnets (03)
- View (298)
МҮХАҮТ-ын гишүүн Хөх Монгол Принтинг ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн төрөлхтнийг цочроож байгаа коронавирусын аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий хэвлэмэл материал, ухуулга сурталчилгааны хуудсыг хэвлэхээ мэдэгдэж байна.
ХӨЛ ХОРИОНЫ ТУХАЙ
Дэлхийн нийтийн амар тайван байдалд занал хийлсэн аюулт тахалын үеэр аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа хэдий ч бид хувийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авснаар аюулт энэ өвчнийг дарах боломж нээгдэх юм.
ХӨЛ ХОРИОГ АШИГТАЙГААР АШИГЛАХ НЬ
Энэхүү цар тахал нь нэгэнтээ гараад нэг жил орчим боллоо. Дэлхийд гарсан энэхүү өвчин биднийг тойрч гарахгүй дайрч гарна гэдийг ухаарч, бид сэтгэлзүйн бэлэн байдалтай байсан. Иймээс та бүхэн өөрсдийн гэр орон гэж таны амьдралын чухал цөм болсон хань, үр хүүхдүүддээ мартагдашгүй дурсамж үлдээн гэр бүлдээ чанартай цагийг зарцуулан энэхүү цар тахлын хүрээг зогсооход хүн бүрийн оруулах хувь нэмэр чухал.
- Карантинд байх хугацаандаа гэр бүлдээ тэр дундаа хүүхдүүддээ чанартай цаг гарган ярилцаж боловсролын хоцрогдлыг нь арилгах
- Өөртөө туслах, онлайнаар эрүүл мэндийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх туслах үйлчилгээг авч өөртөө тусламж дэмжлэг авах
- Гэр бүлдээ хайртайгаа илэрхийлж эерэг дулаан үгсийг солилцож цагийг дурсамж дүүрэн өнгөрөөх, бие биеэ илүү сайн таньж мэдэх боломж гэж харах
“It’s going to disappear. One day, it’s like a miracle, it will disappear”
Donald Trump
СЭТГЭГДЭЛ
Д.Ганзориг
ЗочинCOVID-19 өвчин гарсан ч нийгмийн хариуцлагаа хүлээн бусад аж ахуйн нэгжүүддээ үлгэр дуурайлал болж буй Хөх Монгол Принтинг компаний хамт олондоо талархаж банйа.
Б.Улаанбаатар
ЗочинХарин тиймээ, манай байгууллага ч гэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан нэгдэж байгаагаа илэрхийлэхэд тун таатай байна.
Д.Гомбожав
ЗочинЭнэ өвчин дуусвал хэвлүүлэх хэдэн ном бий. Танай үнэ хэвээрээ биз дээ?
Г.Буяндалай
ЗочинТанай байгууллага хэдийгээр ажиллаж эхлэх вэ? Цахимаар захиалга авч байгаа юу?